Баярмаагийн Баярчимэг
07 сарын 06, 2021
Цахим наадмаар олон нийтэд хүргэх соёл урлагийн үзүүлбэрт дуучин Д.Уламбаяр оролцож байсан. Тэрбээр цахим наадам хийхийг дэмжиж, үндэсний баяр наадмаа хийхгүй байж болохгүй гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Гэтэл олон нийт цар тахлын үед наадам хийхийг дэмжлээ хэмээн дургүйцэж, түүний нийгмийн сүлжээг дагахаа больж эхэлсэн билээ.
Энэ талаараа тэрбээр цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.
"Цахимаар хэн нэгнийг дарамталж, харааж байгаад харамсаж байна. Хэн нэгэн алдаж, тэнэг мангар үйлдэл гаргалаа ч энэ бол тухайн хүний л амьдрал. Хэцүү байдалд орсон нэгнээ дарамталж, дэвслэхгүй байгаасай. Эргэн тойрны хүмүүсээ ийм байдалд бүү оруулаарай. Надад руу муухай хараалын үгсээ бичиж, илгээж болно. Гэхдээ эдгээр үсгийг өөртөө тусгаж авахгүй.
Би хэн нэгнийг муу яваасай гэж хүсдэггүй. Хэцүү энэ цаг үед үг хэлээрээ нэгнээ дэмжье. Цахим дээрэлхэлт үнэхээр олон нийтийн дунд туйлширч байна. Би ажлаа л хийсэн. Тухайн сэтгүүлчийн асуусан асуултад л хариулсан. Өвдөж зовж байгаа хүмүүс байгаа ч өөрсдийгөө хамгаалаад зурагтаа үзэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Эдгээр хүмүүст урлагийнхан бид олон сайхан бүтээл хүргэж, үзүүлэх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хэн нэгний үзэл бодол чамд таалагдахгүй бол зүгээр л орхи. Таалагдахгүй зүйлээсээ яв. Миний хувьд хэзээ ч дуу хөгжмөө орхихгүй. Цаашид илүү хүчтэй байх болно.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.28] ・ 2021.07.07 Хариулах
уг нь дууг нь сонсох дуртайч эрх баригчдын талд байгааг нь.сонсоод их дургүй хүрсэн
Зочин [66.181.178.199] ・ 2021.07.07 Хариулах
Үнэн л юм ярьсан байна, монголчууд минь ямар муухай өөрчлөгдөж байнаа
Зочин [66.181.178.199] ・ 2021.07.07 Хариулах
Зочин
Зочин [223.104.39.104] ・ 2021.07.07 Хариулах
duulj chaddag baij duuchin,uran buteelch bh,medleg bolovsroltoi,zuv handlagatai bai! zuvhun naadmaar duulj orlogo oloh gsen huvia hicheesen aminchxan zan,teneglel,hatuu setgelee busdad buu gaihuul!!! urchiisen shar avgai.botoxoo shahuulahaa l bod
Зочин [124.158.65.217] ・ 2021.07.07 Хариулах
Тийм шүү, амжилт хүсье ❤ Ука.
Зочин [66.181.182.73] ・ 2021.07.06 Хариулах
Aviyasgui, medleggui zovhon am bariad bval iim l nimgen negen bolno ohiduudaa!!!
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Амьдрал
Ука "Youtube”-ын "Silver Play Button” шагналын эзэн болов
Х.Оргил ・ 11 сарын 07, 2020
Урлаг
Дуучин Ука "Алтан гадас" одонгоор шагнууллаа
Б.Баясгалан ・ 11 сарын 06, 2020
Нийгэм
Дуучин Ука 40 насандаа НҮБ-ын хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэх мөрөөдөлтэй
Х.Оргил ・ 12 сарын 20, 2019
Урлаг
"Silence White" шоуны сүлд дуу "Цагааруулна" дуу цацагдлаа
Б.Баясгалан ・ 07 сарын 26, 2019
Урлаг
Цэцэ, Ука нарын "Гараад ир" дууны клип цацагджээ
Б.Баясгалан ・ 04 сарын 03, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.