Цэцэ, Ука нарын "Гараад ир" дууны клип цацагджээ

Б.Баясгалан
04 сарын 03, 2019

Монголын залуу уран бүтээлчдийг түүчээлж, өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгараад буй дуучин Д.Уланбаяр /Ука/, реппер Н.Цэцэнбилэг /Цэцэ/ нар хамтран "Гараад ир" дуу бүтээжээ.

Орчин үеийн залууст зориулсан, цоглог хэмнэл, өнгөлөг дүрстэй "Гараад ир" дууны клипийг өчигдөр олон нийтэд цацсан байна. Өчигдөр орой цацсан тус клипийг өнөөдрийн байдлаар 80.200 хүн үзжээ.

Цэцэ, Ука "Гараад ир" дууг хүргэж байна.


Тэд хамтран дуу гаргахаар болсон гэх мэдээлэл гарснаас хойш нийгэмд нэлээд хүлээлт үүсээд байсан бөгөөд шинэ дуу, клипэнд сонсогч фенүүд нь сэтгэл хангалуун буйгаа сошиалаар дамжуулан илэрхийлжээ.

Холбоотой сэдвүүд

ука цэцэг гараад ир клип

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.