Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг,  Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө 23-25 градус дулаан байна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. 24-26 градус дулаан байна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 градус дулаан байна.