Хэрэглэгчддийн дунд маргаан дагуулаад байсан царай таних системийг дахин ашиглахгүй болсноо Фэйсбүүк компани мэдэгдлээ.  Тус царай таних системд бүртгэлтэй нэг тэрбум гаруй хүний дата мэдээллийг ч мөн утсгах ажээ. 

Учир нь Фэйсбүүк компани хэрэглэгчдийн мэдээллийг засгийн газар, эрх мэдэлтнүүд мөн цагдаа нарт задруулдаг гэх хардлага олны дунд хүчтэй яригдаж байсан юм. 

Фэйсбүүкийн Хиймэл Оюун Ухааны салбарын дэд захирал Жером Песенти "Хүмүүсийн санаа зовж буй асуудалд ийнхүү цэг тавьж байна. Технологийн зөвхөн хүн төрөлхтний тусын тулд ашиглах ёстой" хэмээн твиттертээ жиргэжээ.

Фэйсбүүкийн 640 сая гаруй хэрэглэгч царай таних системийг өдөр тутамдаа идэвхтэй ашигладаг байна.