Facebook компани Faro Foundation Mongolia-гийн хамтран хэрэгжүүлэх Цахим Бичиг Үсэг Номын Санг нээжээ.

Фэйсбүүк болон Faro Foundation Mongolia (FMM)хамтын ажиллагааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар дэмжин, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд Засгийн газрын бусад алба агентлагийн татан оролцуулахад туслан ажиллах юм байна.

Фэйсбүүкийн Тоон Бичиг Үсэгтэн Номын сан нь сурагчдыг цахим орчинд өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа сайн тунгааж, аливааг хүлээж авахдаа шүүмжлэлтэй ханддаг болоход нь туслах цогц хичээлийн хөтөлбөр юм. 

Хичээлүүд нь хувийн нууцлал, нэр хүнд, өөрийгөө танин мэдэх, аюулгүй байдал болон цаашдын сайн сайхан байдал гэсэн сэдвүүдийг хамарна. Тухайлбал нууцлал болон нэр хүндтэй холбоотой хичээлүүд нь цахим орчинд харьцаж байгаа хүмүүс болон тэдний харах өнцөг, үзэл бодлыг хэрхэн удирдах вэ гэдэгт чиглэсэн байна.

Faro Foundation Mongolia (FMM)нь Монгол дахь цахим сүлжээ болон тоон бичиг үсгийн зөв хэрэглээг хүртээмжтэйгээр хүргэхэд чиглэсэн төрийн бус байгууллага юм. Зорилго нь цахим сүлжээний хэрэглээгээр дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрах юм. 

Энэ талаар Фэйсбүүкийн Бүсийн бодлого хариуцсан дарга Чен Жорж:

“Фэйсбүүкийн гол анхаарлаа хандуулж ажилладаг зүйл нь аюулгүй цахим орчинг хөгжүүлэх, тоон бичиг үсгийг тайлах зэрэг юм. Бид тоон бичиг үсгийг таниулах, цахим орчинг аливаа аюулаас холуур хэрэглэхэд шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэхийн тулд Faro Foundation Mongolia болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү үйл ажиллагаа нь Монголын төрийн бус байгууллагатай хамтран, өөрсдийн сургалтаа нутагшуулж байгаа анхны тохиолдол бөгөөд Монголд анх удаа Фэйсбүүкийн хөтөлбөрийг нэвтрүүлж байгаадаа маш их таатай байна.” гэжээ.

Хөтөлбөрт хамрагдсан: 20 сургууль

  1. 11-р сургууль
  2. 1-р сургууль
  3. 52-р сургууль
  4. 12-р сургууль
  5. 45-р сургууль
  6. 20-р сургууль
  7. 28-р сургууль
  8. 115-р сургууль
  9. 23-р сургууль
  10. 93-р сургууль
  11. 44-р сургууль
  12. 5-р сургууль
  13. Өсвөрийн Зохион бүтээгчдийн Сургууль
  14. Эрдмийн өргөө цогцолбор
  15. Төгс дэлгэрэх сургууль
  16. Эрдмийн ундраа сургууль
  17. Шинэ Монгол сургууль
  18. Ирээдүй цогцолбор
  19. Hobby сургууль
  20. Орчлон сургууль