Б.Баясгалан
10 сарын 13, 2018
Дүрэм журам зөрчсөн хийгээд бусдыг төөрөгдүүлэх зорилго бүхий үйлдэл гаргасан 559 хуудас/page/болон 251 хаягийг /account/ устгасан тухай “Facebook” компани олон нийтэд мэдээлэв.
Дэлхийн хамгийн том цахим сүлжээний компанийн мэдээлснээр, олон хүмүүс хуурамч хаяг эсвэл ижил нэртэй олон хаяг нээж, “Facebook”-ийн бүлгүүдэд нэгдэн олон тооны мэдээлэл нийтлэн “Facebook”-т огт хамааралгүй цахим хуудсууд руу хөтлөх болсон аж. Энэ нь тус компанийн дүрэм журамд харшлах ажээ.
Тэдгээр хүмүүс нь ихэвчлэн хуурамч хаяг ашиглан “Like”болон “Share” цуглуулж, өөрсдийн хуудсын хандалтаа нэмэгдүүлсний дараа хүмүүсийг төөрөгдүүлэх зорилго бүхий мэдээлэл нийтэлдэг байна. Ирэх сард АНУ-д завсрын сонгууль болох гэж буйтай холбогдуулан энэ төрлийн хэрэг улам ихсэх болсон аж.
“Улс төрийн ташаа мэдээлэлтэй холбоотой Орос болон Ираны олон зуун хуудсыг устгасан” гэж “Facebook” компани саяхан мэдээлсэн билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.