Л.Дэлгэрмаа
08 сарын 17, 2022
Мета компани ирэх аравдугаар сарын 1-нээс live-аар бараа бүтээдэхүүний худалдаа хийхийг хаахаар болсон тухайгаа тус компани блогтоо нийтэлжээ.
Лайваар шууд үйл явдлуудыг дамжуулахын тулд ашиглах боломжтой хэвээр байгаа хэдий ч видеодаа бүтээгдэхүүн тоглуулах, жагсаалт үүсгэх эсвэл бүтээгдэхүүнийг шошголох боломжгүй болох юм.
Лайв зар нь хоёр жилийн өмнө фэйсбүүк дээр нээлттэй болсон билээ. Үүний онцлог нь аливаа үйлдвэрлэгч, брэндүүдэд бараа зарах, үзэгчидтэй шууд холбогдох, шинэ хэрэглэгчтэй болох интерактив арга замыг олгох зорилготой юм. Гэсэн ч Фэйсбүүк одоо шууд видео худалдаа хийхээс татгалзаж, "Reels" дээр анхаарлаа төвлөрүүлж байна гэж мэдэгдэв.
Энэ тухайгаа "Хэрэглэгчдийн зан төлөвөөс харахад хүмүүс богино хэмжээний видеог илүү үзэх болсон тул Meтa-ийн богино хэлбэрийн видео бүтээгдэхүүн болох фэйсбүүк, инстаграмын "Reels"-д анхаарлаа хандуулж байна. Хэрвээ та видеогоор дамжуулан хүмүүст хүрч, тэдний сонирхлыг татахыг хүсвэл фэйсбүүк, инстаграмын зарыг туршиж үзээрэй." гэжээ.
Эх сурвалж: TECH RUNCH
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.