“Өсвөрийн парламент” хөтөлбөр амжилттай үргэлжилсээр байна. 

УИХ, Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ийн Хүүхдийн сан, Пипл ин Нийд ОУБ хамтран улс орон даяар зохион байгуулж буй тус хөтөлбөрийн оролцогчид зургаан долоо хоногийн турш Парламентын боловсрол, Уур амьсгалын өөрчлөлт сэдвийн хүрээнд цахим хичээлд хамрагдсан. Тэд сурч мэдсэн зүйлээ найз нөхөд, үе тэнгийнхэндээ хуваалцаж, сургууль, аймаг орон нутагтаа нөлөөллийн ажил зохион байгуулж байгаа ажээ.

Бичлэг үзэх: 

Нөлөөллийн ажлын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн өсвөрийн парламентын оролцогчид өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд сургалт, аялал, тэмцээн уралдаан зохион байгуулах, байгаль орчноо хайрлах, хамгаалах амьдралын зөв дадал хэвшилд суралцах талаар сониорхолтой эвэнтүүд хийж байгаа юм байна. 

Бид энэ удаа Баянгол дүүргийн Өсвөрийн парламентын гишүүдийн 70 дугаар сургууль дээр зохион байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр хийсэн сургалтаас товч мэдээлэл бэлтгэлээ.