Австралийн эх газраас баруун хойд зүгт орших Христмас(Christmas) аралд хэдэн арван сая хавч нүүдэлж байна. Улаан хавчнууд үржилд орохоор тэнгисийг зорьж буй нь энэ. 

Австралийн Паркс компанийн мэдээлснээр, далай тэнгист хүрсний дараа үржилд орно. Үржлийн дараа эр хавчнууд буцдаг бол эмэгчин хавчнууд хоёр долоо хоног орчим нүхэнд байж өндөглөдөг гэнэ. Сонирхуулахад, нэг эм хавч  дунджаар 100,000 хүртэл өндөг гаргадаг байна.

Хавчны үржил нь жил бүрийн 10-12 дугаар сард үргэлжилдэг бөгөөд орон нутгийн иргэд, нутгийн захиргаанаас хавчнуудын аюулгүй байдалд онцгойлон анхаардаг аж. 

Тухайлбал, хавчнуудыг машинд дайруулахаас болгоомжилж ачаалал ихтэй замын дээгүүр түр хугацааны гүүр хонгил барьжээ. Мөн улаан хавч олноор нүүдэллэж байгаа авто замыг түр хугацаагаар хаасан хэсэг ч байна. 


Энэ цэгээс цааш тээврийн хэрэгслээр нэвтэрч болохгүй.  Улаан хавч нүүдэллэж байна.

Түүнчлэн улаан хавчны нүүдлийг сонирхохоор жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорин ирдэг байна. 

Хавч хэлбэртнүүд дотор Христмас арлын улаан хавчнууд хамгийн томдоо ордог. Тиймдээ ч  энэхүү арлыг  Христийн Мэндэлсний Баярын арлыг хавчны эх орон хэмээн нэрийддэг аж.  Нас биед хүрсэн хавч дунджаар дөрвөн кг орчим жинтэй , 50 сантиметр хүртэл өргөнтэй байдаг. Зарим улаан хавч 50 хүртэл наслах нь ч бий.

Улаан хавчны нүүдлийн үеийн хачирхалтай зургаас сонирхуулъя.