Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

ДЭМБ-ын зүгээс коронавирусын омикрон хувилбарын тархалтыг сааруулах үүднээс олон нийтийг хамарсан өргөн дэлгэр баяр тэмдэглэхгүй байхыг уриалсан билээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жилийн цагаан сараар төрийн золголт хийхгүй гэж шийдвэрлэжээ. Мөн иргэд, айл өрхүүдийг цомхон тэмдэглэх буюу хөл хөдөлгөөн үүсгэхгүй байх зөвлөмжийг гаргах үүрэг чиглэлийг УОК-т өглөө.

Цагаан сарын баярын өдрүүд "Цөөвөр” хэмээх "Төмөр үхэр" жилийн өвлийн адаг сарын битүүн 2022 оны хоёрдугаар сарын 1-ний мягмар гарагт болно. XVII жарны Усан барс жилийн Цагаан сарын ШИНИЙН НЭГЭН 2022 оны хоёрдугаар сарын 2-ны лхагва гарагт тохионо.