Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангаас хамтран зохион байгуулсан “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянд Голомт банк амжилттай оролцон, тэргүүн байр эзэллээ. 

Хуримтлалыг хэвшүүлэх, ач холбогдлыг нь иргэдэд ойлгуулах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйлст Голомт банк манлайлан ажилласан учраас энэхүүхүндтэй шагналын эзэн болж, Өргөмжлөл, цомыг 2 дахь жилдээ дараалан хүртэж байна. 

“Бүгдээрээ хуримтлуулъя” уриатай энэхүү аян 10 дугаар сарын турш үргэлжилсэн. Мөн  “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг  1924 оны 10 дугаар  сарын 31-ний өдрөөс жил бүр дэлхий даяар, Монгол Улсын хувьд 2012 оноос хойш тэмдэглэж байгаа юм. 

Голомт банкны хувьд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжихэд байнга анхаарч ажилладаг бөгөөд хуримтлалыг дэмжиж, санхүүгийн дархлаатай болгох зорилготой “Витамин Т” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж, Улаанбаатарт 102, орон нутагт 312 азтан тодруулсан билээ.  2021 онд Голомт банк амжилт бүтээлээр дүүрэн байж, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн технологийн дэвшилд түүчээлэн ажилласнаар олон улс болон дотоодын олон шагналын хур буусан билээ. Амжилт, бүтээлээ ийнхүү үнэлүүлсэн сайхан мэдээгээр бид 2021 оноо үдэж байна.