Шинэ оны босго дээр уран бүтээлчидтэй уулзаж зүрх сэтгэлд нь хадгалагдаж үлдсэн мартагдашгүй нандин түүхээс нь хуваалцлаа.

Х-ТҮЦ продакшны жүжигчин,  "Өрийн дэвтэр" влогийн хөтлөгч С.Батзориг:

Намайг жоохон байхад аав маань ширээ дээрээ хоёр хундага зэрэгцүүлээд тавьчихна. Өглөө босоод ирэхэд хүүхдүүд бидний бэлэг бэлэн байна. Аав хэлэхдээ "Шөнө өвлийн өвгөн ирээд аавтай нь ганц юм хувааж уучихаад явлаа. Та гурвын бэлгийг үлдээгээд явсан шүү." гэдэг байсан үе хамгийн түрүүнд санаад орлоо. 

 Дуучин Б.Маралжингоо: 

Хамгийн дурсамтай шинэ жил өвлийн өвгөн  аавд итгэдэг байсан үе маань.  Нэг удаа манай цонхны харалдаа нэг хүн өвлийн өвгөний хувцас сольж өмсөөд гэр лүүгээ орохыг хараад хаалгандаа наалдаад бүр гацчихаж байсан. Яагаад гэвэл би бүр өвлийн өвгөн аав байдаг л гэж бодож явсан юм. Дараа жил нь ах маань өвлийн өвөөгийн дүрд хувирч орж ирэхэд нь "Үгүй ах минь та л биш шүү." гэж бодож инээд хүрч байлаа. Нэг жилийн дотор том болчихсон хэрэг... Одоо тэр үеэ бодохоор үнэхээр хөөрхөн санагддаг юм. Гэхдээ би одоо ч хэвээрээ л дээ...

Бичлэг үзэх:  

Х-ТҮЦ продакшны жүжигчин,  "Өрийн дэвтэр" влогийн хөтлөгч Н.Баясаа:

Яг он солигдох мөчид "Арав, ес, найм.." гээд л тоолоод оргилуун дарсаа буудуулдаг шүү дээ. Нэг удаа яг тэгж тоолж байгаад "Гурав, хоёр, нэг" гээд л оргилуун дарсаа онгойлгох гэтэл бөглөө нь болдоггүй. Онгойлгож чадалгүй бараг 5,6 секундын дараа онгойлгосон чинь их муухай санагддаг юм билээ. Бид чинь дэлхий ертөнцийн цаг тооллыг зогсоож чадахгүй шүү дээ. 

МОТИВ хамтлагийн дуучин Т.Ганбаатар:


Арван жилийн сурагч байхдаа сурлагаараа сайн биш, "гавал" байгаагүй л дээ. Гэхдээ л урлагийн буянаар гэдэг шиг багаасаа дуу дуулж, урлагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байёан учраас жил алгасахгүй өвлийн өвөөгөөс бэлэг авдаг байж билээ. Одоо ч 12 дугаар сар гараад л олон сайхан баяр ёслолд уригдаж, ая дуугаа хүргээд л явна. Гол нь биднийг хүндэтгээд урьж байгаа хүмүүсээ сайхан баярлуулах гэж л их хичээдэг. Өнгөрсөн нэг жил баяр болоогүй үнэхээр нам гүн муухай жил өнгөрсөн. Энэ удаа баяр ёслол өргөн дэлгэр сайхан болж байна. Хажуугаар нь түгжрэл ч их байна. Болдог бол нисэх юмсан л гэж бодож явна даа.

Дууичн  Б.Нацагдорж   (Наки) 

Шинэ жил гэхээр хамгийн түрүүнд өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэж, надад л зориулж шинэ жилийн орой бэлэг авчирч өгнө гэж хүлээж догдолдг байсан үе маань санаанд буудаг юм. Тэгээд л өвөөгөөс бэлгээ авчихаад хязгааргүй их баярладаг байсан үеээ дурсах болгонд туйлын сайхан байдаг. 

Дуучин Б.Баярцэцэг

Миний амьдралын бүхий л үед шинэ жилтэй холбоотой мөчүүд тодоос тод үлдсэн. Багадаа сургуулийн шинэ жилээр цасан охин болдог байлаа. Жаахан томроод цасан охинд "таарахаа" болиод шинэ он боллоо. Дараа нь бүр хуучин онд тоглож, шүлэг уншдаг болсон юм. Сүүлдээ амьд хөгжмийн хамтлагт хөгжимчин болоод, дараа нь бие даасан уран бүтээлч болоод шинэ жилийн баярын тоглолтуудад оролцож явна даа.