Пакистаны хуулиар тэнд төрсөн хүмүүст иргэншил олгодог. Гэвч Афганистанаас дүрвэгсдийн урсгалыг зогсоох олон нийтийн шахалтаас үүдэн засгийн газар афганчуудын хүүхдүүдийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй удаж байна. 

Наймдугаар сард Талибанчууд Афганистан улсыг эзлэн авсны дараа олон мянган дүрвэгч Пакистан руу нэвтэрсэн юм. НҮБ-ын мэдээлснээр Пакистан аль хэдийн 1.4 сая дүрвэгчийг хүлээн аваад байна. Харин шинжээчдийн үзэж байгаагаар тэнд хэдэн зуун мянган бичиг баримтгүй цагаачид амьдарч байгаа гэжээ. 

Дүрвэгсдийн хүүхдүүд иргэний харьяалалгүй бол сургууль, их дээд сургуульд суралцах болон ажилд орох, эд хөрөнгө, машин худалдаж авах боломжгүй гээд амьжиргаагаа залгах боломжгүй болж байгаа юм.