“И-Монголиа академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах  “11 11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүллээ.

Ингэснээр иргэд, байгууллагаас Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайдад хандан ирүүлж байгаа бүхий л өргөдөл, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэх юм. 

Ерөнхий сайдын зүгээс үүнд онцгой ач холбогдол өгч "11 11" төвийн ажлыг хариуцсан нэгжийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцэд шилжүүлсэн байна.