Aquaman буюу Жейсон Момоа, түүний эхнэр Лиса Бонет нар гэрлэлтээ цуцалж байгаагаа албан ёсоор зарлажээ. 

Хосуудын хайрын түүх хэн бүхний сэтгэлийг хөдөлгөж, хамгийн сайхан хосуудын нэгээр тодорч явсан үе саяхан. 

Жейсон Момоа дөнгөж наймхан настайдаа ирээдүйн эхнэрээ зурагтаар харж дурлаж байсан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа "Эхнэр минь миний хүүхэд насны анхны хайр байсан. Би 8 настайдаа зурагтаар харсан цагаасаа л “Ээж ээ, би түүнтэй уулзмаар байна гэж хэлсэн” хэмээн дурсан ярьсан байдаг. Тухайн үед түүний эхнэр Cosby Show хэмээх цувралд дүр бүтээж байсан аж. Жэйсон Момоа, Лиса Бонет нар 2005 оноос болзож эхэлсэн бөгөөд өдгөө хоёр хүүхдийн аав ээж болж 2017 онд гэрлэжээ.

Харамсалтай нь өчигдөр тэд салахаар болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Момоа инстаграм хуудастаа:

“Бид цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид өөрчлөгдөж буйгаа мэдэрч байна. Энэ өөрчлөлтүүд гэр бүлийг минь бутаргаж байгааг анзаарсан. Тиймээс бид гэрлэлтээ цуцалж, тус тусын замналаар явахаар боллоо. Салсан хэдий ч биесээ гэх хайр үргэлж бий. Үр хүүхдүүдээ хайрласаар байх болно” гэжээ.

Дээрх мэдэгдлийн хамт Момоа нийтлэлдээ нар жаргаж буй тэнгэр, "Сэтгэл минь хайраар хашхираасай" гэсэн цамц өмссөн зургаа,  болжмор атгасан хүүгийнхээ зургийг хуваалцжээ.