Буяндэлгэрийн Мөнхчимэг
02 сарын 08, 2022
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгааны дүнг танилцууллаа.
Сурагчдын хичээл хоцрогдолтын байдлын "Оношлох үнэлгээ"-г өнгөрсөн 09-10 дугаар сард зохион байгуулжээ. Ингэхдээ нийт 755 сургуулийн 2-12 дугаар ангийн 297 мянган сурагчийг хамруулсан байна.
Сурагчдын Математик, Монгол хэл, Хүн ба байгаль, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Англи хэл, сонгон судлах 6 хичээлийн мэдлэгээр оношложээ.
Сурагчдын үнэлгээг анги тус бүрээр авч үзвэл:
2 дугаар ангийн сурагчид 63,4 хувь буюу хамгийн өндөр үнэлгээтэй байгаа бол 9 дүгээр ангийн сурагчид хамгийн бага буюу 34,2 хувьтай үнэлэгджээ.
Сурлагын түвшинг хичээл тус бүрээр авч үзвэл:
Англи хэлний хичээлийг 34,2 хувь, Монгол хэлний хичээлийг 47,2 хувьтай эзэмшсэн байна.
Мөн энэ хичээлийн жилээс эхлэн 1 дүгээр ангид элсэгчдийг үнэлэх бөгөөд 5, 9, 12 дугаар ангиудад дахин үнэлж, тухайн сурагчийн ахиц амжилтыг тодорхойлохоор болжээ.
Эхний жилийн гарааны үнэлгээнд 323 сургуулийн 23462 сурагчийг хамрууллаа.
Үнэлгээнд хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчид 137 оноо авах ёстойгоос дунджаар 83 оноо авсан байна.
Сурагчдын дундаж үнэлгээг хөгжлийн чиглэл тус бүрээр авч үзвэл:
♦ Нийгэмшихүйн хөгжил 65 хувь ♦ Бие бялдрын хөгжил 61 хувьтай ♦ Танин мэдэхүйн хөгжил 56 хувьтай байна гэсэн дүн гарчээ. |
Гарааны үнэлгээг бүсчилсэн байдлаар авч үзвэл:
♦ Улаанбаатар хотод 61.5 хувь ♦ Төвийн бүсийн сурагчид 60.4 хувь ♦ Баруун бүсийн сурагчид 64.1 хувь ♦ Зүүн бүсийн сурагчид 58.7 хувь ♦ Хангайн бүсийн сурагчид 60.6 хувь байна. |
Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар оролцогчдын 64 хувь нь танхимаар, 23 хувь цахимаар, 13 хувь нь хосолсон хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.
Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна гэжээ.
Түүнчлэн хичээлийн өнгөрсөн улиралд 69 цэцэрлэг, 413 сургуульд коронавируст халдвар бүртгэгдсэн. Голомтолж тарсан тохиолдол огт гараагүй нь 5/9 зарчим болон дархлаажуулалтад хамрагдалттай холбон тайлбарлажээ.
Одоогоор ЕБС-ын багш нарын вакцины III тунд хамрагдалт 90-ээс дээш хувьтай, 12-15 настай суралцагчдын 78 хувь , 16-17 настнуудын 85 хувь нь вакцинд хамрагджээ.
Иймд хичээл сургуулийг цаашид үргэлжлүүлэн оруулах боломжтой гэж үзжээ.
боловсролынсайд боловсролыняам ебс л.энх-амгалан хичээлийн хоцрогдол цахим хичээл
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.72.99] ・ 2022.04.08 Хариулах
sn bna uu, ug sudalgaani medeellig haanas avc boloh ve?