Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат:

"Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Сүүлийн 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй цуцлагдсан. Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалт 400 онооны босготой байна.

Урьдчилсан байдлаар монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн.

Шалгалтаар босго оноогоо давж чадаагүй, эсвэл шалгалтад хамрагдаагүй шалгуулагчдаас ЭЕШ-аас өмнө тавдугаар сард дахин нэг удаа шалгалт авна. 

Хоёр удаа монгол хэл, бичгийн шалгалтад орж, босго оноогоо давж чадаагүй бол ЭЕШ-д хамрагдах боломжгүй.

ЭЕШ болон Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудасны хугацаа 2.5 жил хүчинтэй. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг урьдчилсан байдлаар зургаадугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна." гэжээ.