Техас мужийн сувилагч 37 настай Уильям Жорж Дэвис зүрхний мэс засал хийсэн дөрвөн өвчтөнийхөө артерийн судсанд хий шахаж, цуврал аллага үйлдсэн нь тогтоогдлоо.

Сувилагч 2017-2018 ондТайлер хотын Кристус Тринити Фрэнсис эмнэлэгт Жон Лафферти, Рональд Кларк, Кристофер Гринвэй, Жозеф Калина нарт хагалгаа хийсний дараа тархины артерийн судас руу нь тариураар хий шахсан байна. 

Шүүх хурлын үеэр уушгины мэргэшсэн эмч, анагаах ухааны доктор, профессор Уильям Ярброу шүүх хурлын бүрэлдэхүүнд тархины артерийн судсанд агаар оруулах нь тархины гэмтэл, үхэлд хүргэдэг талаар тайлбарлажээ.

Дөрвөн өвчтөн бүгд мэс засал хийлгэснийхээ дараа тодорхойгүй тархины мэдрэлийн системийн доголдлоор нас баржээ.

Мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр өмгөөлөгч нь бүх асуудал эмнэлэгт байгаа, тэр зүгээр л буруу газраа буруу цагтаа байсан сувилагч гэж маргасан байна. Харин прокурорууд Дэвисийг шүүх хурлаар цуврал алуурчин гэж тодорхойлж цаазаар авах ял оноосон юм.

"Эмнэлэг бол цуврал алуурчдын нуугдах хамгийн тохиромжтой газар" гэж прокурор Жэйкоб Путман шүүх хурлын танхимд хэлжээ.


Эх сурвалж: AP