ГААГ. /TASS/. Өнгөрсөн пүрэв гарагт Нидерландад агаарын температур 40.4 хэмд хүрч халсан нь тус улсын түүхэнд байгаагүй хамгийн халуун өдрөөр бүртгэгджээ. Энэ тухай Нидерландын цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Өмнө нь 1944 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдрөөр бүртгэгдэж байжээ. Тэр үед агаарын температур цельсийн 38.6 хэмд хүрч байсан аж. 

Халууны улмаас замын асфальт хайлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл хотын Схипхол нисэх онгоцны буудлын хөөрч буух зурвасыг усаар тогтмол шүршиж байгаа аж.  Үүнээс гадна баасан гараг хүртэл Амстердам хотын хэд хэдэн гүүрийг хаасан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг