Нийгмийн үнэт зүйл, ёс зүй рүү хандсан ажил эхлүүлнэ

Өнөөдөр Төрийн ордонд "Эдийн засгийн чуулган 2018"  "Хүчээ нэгтгэе” уриан дор болж эхний өдрийн хуралдаанаа өндөрлөлөө.  Хуралдаан өнөөдөр төрийн байгууллага давамгайлан оролцож бодлогын талаас ярилцсан юм. Хувийн хэвшлийн, иргэний нийгэм, хөрөнгө оруулагчид Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, УИХ-тай хамтарч зохион байгуулсан арга хэмжээ эдийн засгийн өгөөжийг нь бодолцох тал дээр олон сонирхолтой мэдээлэл мэдлэгээ хуваалцав.  Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээг төр хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор бий болгож ажиллуулахыг зорино гэлээ. Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн дарга В.Ганзориг хэлэхдээ “Өнөөдөр хүмүүсийн идэвх сайн байлаа. Хөрөнгө оруулалтын тал дээр бид чухам хаанаа алдаад байгааг, дахиж алдахгүй тулд юу хийх ёстой тал дээр нухацтай ярилцаж зөвлөмжүүд гаргахаар боллоо. Хэдийгээр эдийн засгийн чуулган боловч бид олон сэдвээр хөндөн ярилцлаа. Тухайлбал маш олон хувийн хэвшлийнхэн нийгмийн үнэт зүйл, ёс зүй гэдэг зүйл дээр ямар нэгэн зүйл хийх ёстой гэдэг дээр санал нэгдсэн” гэсэн юм.

Маргаашийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, мөн Баабар нарын хүндтэй зочид хүрэлцэн ирэх юм.

"Эдийн засгийн чуулган 2018" -ын дараа нэгдсэн тунхаг гаргаж баталгаажуулахаар Засгийн газартай тохирчээ. Ингэснээр ирэх жилүүдэд эерэг өөрчлөлт авчиран, зөрчил маргаан таслагдсан хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжинэ хэмээн зохион байгуулагчид хэллээ. Маргааш “Цахим шилжилт блокчейн”, “Монгол улсын нэгдсэн загвар” хэд хэдэн сонирхолтой хуралдаан өрнөх ажээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.