Нийслэлд 2.5 баллын хүчтэй газар хөдөлжээ

peak.mn
01 сарын 26, 2019

Нийслэлд өнгөрсөн шөнө 01 цагийн орчимд 2.5 магнитудын газар хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн албаны эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 26-ны 01.32 цагийн үед Их тэнгэрийн амнаас хойш, Богд уулын орой орчимд 2,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл Хан-Уул дүүргийн иргэдэд илүү мэдрэгдэж, ОБЕГ-т энэ тухай мэдэгджээ.

Холбоотой сэдвүүд

газархөдлөлт улаанбаатар

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.