Б.Баясгалан
02 сарын 24, 2021
Засгийн газар өнөөдөр хуралдаж, сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ
Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.
Боловсрол, шинжлэх ухааны яам Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс,цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан ч дэмжсэнгүй.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.
Товч мэдээ
- Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
- Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгахаар болов. Хэлэлцээрийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан байна. Хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах 71 машин, тоног төхөөрөмж авахаас 58-ыг нь дагалдах хэрэгслийн хамт хүлээн авчээ.

Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.16.173] ・ 2021.02.25 Хариулах
УБ т яагаад сургууль эхлүүлэхгүй хүүхдүүдийг хохироож байгаа юм бээ??? Ядаж хувийн сургуулиудыг нээгээчээ!!!!
Зочин [66.181.161.53] ・ 2021.02.25 Хариулах
ene ih ersdel dund hen huuhedee yvuulah yum be teneg humuus yvuulah baih uvchin namdahaar bi huvidaa yvuulana neg 9sardaa oruulaachee ter boltol zugeer boloh baih eruul mend chuhalshdee
Зочин [64.119.16.173] ・ 2021.02.25 Хариулах
Чиний хүүхэд чамтай адилхан тэнэг болох юм бн ойлгомжтой
Зочин [202.9.47.40] ・ 2021.02.25 Хариулах
Оруулаа
Зочин [202.126.89.149] ・ 2021.02.25 Хариулах
Zuv
Санал болгох
1 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
Холбоотой мэдээ
Нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ
Б.Номин ・ 04 сарын 22, 2026
Нийгэм
Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Б.Баясгалан ・ 04 сарын 14, 2021
Улс төр
Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхэлнэ
Х.Оргил ・ 05 сарын 12, 2021
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Намууд дотооддоо илүү хөгжиж байж, тэндээс парламентын сайн гишүүд төрнө
Б.Баясгалан ・ 05 сарын 10, 2021
Нийгэм
527 мянган иргэнд урамшууллын мөнгийг олгожээ
Х.Оргил ・ 05 сарын 07, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.