Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр энэ үеэрээ "МАН 12 жилийн дараа МАХН-тай нийлж байна. Өмнө нь нэг байсан хоёр нам цаашид нийлээд явах нь зөв гэсэн байр сууринаас хандаж байгаа. Улс төрийн намуудтай холбоотой асуудал яригдаад 30 жил боллоо. Намууд дотооддоо илүү хөгжиж байж, тэндээс парламентын сайн гишүүд төрж, парламентын сайн гишүүд дундаас сайн Засгийн газар байгуулагдана. 

Монголд хоёр үндсэн намын систем байх ёстой гэж би үздэг. Жижиг намуудаасаа уучлал хүсье. Мэдээж гурав дахь хүчин байх ёстой. Гэхдээ одоо явж буй парламентын тогтолцооноосоо бид ухарч болохгүй. Өмнө нь гарсан алдаагаа давтаж болохгүй" гэв.