Б.Баясгалан
04 сарын 30, 2019
УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг ирэх 6 дугаар сарын 30-нд зохион байгуулахаар тогтсон. Энэ хүрээнд улс төрийн намууд энэ 4 дүгээр сарын дотор тус нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдсэн байх журамтай.
Энэ дагуу өнөөдөр Монгол ардын нам /МАН/ болон Монгол ардын хувьсалт нам /МАХН/ 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Намуудын хүсэлтийг авах хугацаа өнөөдөр буюу 4 дүгээр сарын 30-нд дуусах юм.
МАХН нөхөн сонгуульд оролцоно гэдгээ өнгөрсөн дооо хоногт хэвлэлийн хурал хийж, албан ёсоор мэдэгдсэн. Харин МАН өчигдөр Бага хурлаа хийж, Бага хурлын гишүүдийн олонхын саналаар нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан.
Дээрх намууд нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшихээ зарлаагүй, албан ёсоор тодорхой болгоогүй хэмээн мэдэгдсэн. Гэвч МАН, МАХН-ын дарга нар болох У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар нэр дэвшинэ гэсэн таамаг мэдээлэл буй юм. Үүнийг ч намын гишүүд үгүйсгэхгүй байгаа бөгөөд хэн, хэнийг нь нэр дэвших боломжтой хэмээн мэдэгдээд байна.
МАН 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ.
МАХН 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.