Нийслэлд өчигдөр өглөө зээрийн сүрэг орж ирснийг гаргажээ.

Тодруулбал, Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргажээ.

Мөн Айдсын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байна гэж БОАЖ-ын яамнаас мэдээллээ.