Х.Оргил
11 сарын 24, 2021
НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын гадаадаас шилжин суурьшигч, жижиг бизнес эхэлж буй хүмүүст зориулан боловсруулсан найман төрлийн цахим сургалтыг НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн болон бусад Skillup, Tomyo компанийн платформд байршуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Тодруулбал, үүнд
Эдгээр сургалтыг http://trc.ulaanbaatar.mn/moodle/login/index.php,
https://skillup.mn/course, https://tomyo.mn/ линкээр орж үзэх боломжтой.
Жижиг бизнес эрхлэх цахим сургалтууд нь бизнесээ хэрхэн эхлүүлэх арга зам, амжилттай удирдан явуулах аргачлалыг нэг бүрчлэн заах бөгөөд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй хүрэх юм. Сургалтыг бүрэн дүүргэсэн иргэдэд НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас сертификат олгоно.
Цар тахлын энэ нөхцөлд сургалтыг цахимжуулах нь иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм. Нийслэлийн иргэд энэхүү цахим сургалтаар дамжуулан жижиг бизнес эрхлэх ур чадварт суралцаж, улмаар хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.