peak.mn
09 сарын 22, 2018
Өчигдөр эхэлсэн Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнөөдөр үүрийн 05:00 цаг хүртэл хуралдаж удирдлагаа сонгожээ.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга С.Батболдыг дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан. Харин заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазрын нэр дэвшигдсэн аж.
Санал хураалтад нийт 349 төлөөлөгч оролцсоноос С.Батболд 164 санал, Д.Сумъяабазар 167 санал авч даргаар сонгогджээ. Ингэснээр Д.Сумъяабазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдах, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийг удирдаж орохоор болжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.