”ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГазар урьдчилгаа 20 хувийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр 2 давхар цахилгаан автобус 10 ширхэгийг нийтийн тээвэрт явуулна. Мөн энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан  автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. 

Эхний ээлжид туршилтаар үйлчилгээнд явуулна.