Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Буянт-Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн 972 айлын орон сууцын 18 барилгын гадна инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн ажил”-ын үргэлжлэл болох ф473мм хоолойн сувагчлал шинээр болон хуучин ф219мм шугам хоолойн буулгалтын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 01:00 цагаас 08 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр болжээ.

Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 шар”, ХО:7 “Туул тосгон – Био комбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кино театр – Хүнсний 4 дэлгүүр”, Ч:15 “Нисэх – Сонсголон – 5шар – 3-р эмнэлэг” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.

Дээрх ажилтай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр  Ч:68 “Буянт-Ухаа 2 хороолол -Нисэх”, ШҮ:2 “Нисэх – МУБИС-Ард кино театр” чиглэлүүд түр зогсоно.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.