МАН-ын Бага хурал түр завсарлаад байна. Яг одоо тус намын Удирдах зөвлөл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулах эсэхийг хэлэлцэж буй юм.

УИХ-ын даргыг огцруулах тухай асуудлыг Бага хурал дээр хөндөж, санал хураалт явуулах гэж буйтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "МАН төрийн дээр гарчихлаа гэдэг яриа үнэн болж байна. Одоо бүр Үндсэн хуулийн дээр гарлаа. Хууль зөрчиж, тогтоол гаргасан хүмүүс одоо яахаа мэдэхгүй гацчихсан энд сууж байна. 

УИХ-ын даргыг Бага хурал сонгодоггүй. Энэ бол Үндсэн хууль зөрчиж буй хэрэг. Одоо Удирдах зөвлөл уг асуудлаар хуралдаж байна. Хууль зөрчсөн үйлдэл болох тул УИХ--ын даргыг огцруулна гэсэн дүгнэлт гаргахгүй байх. 

Намын дарга хариуцлага ярьж, 60 тэрбумын асуудлыг хөндөж байна. Гэхдээ санаатайгаар ЖДҮ-г ярихгүй орхигдуулчихлаа. Хэрүүл тэмцэл хийж, үгээ хэлсний эцэст энэ асуудалд холбогдсон хүмүүсийг шалгуулахаар болж байх шиг байна. Бага хурлын гишүүнээс 6 хүнийг хөөх юм шиг байна. Ямар  ч байсан нэг нь би. Бид яагаад эвлэрэх ёстой юм. Хэнийг хуурах гэж эвлэрэх юм. Хуулийн дагуу хэлэх үгээ хэлээд л явна" хэмээн ярилаа.