Х.Оргил
02 сарын 17, 2022
Улс орны хөгжлийн үндэс суурь бол иргэдийнх нь боловсрол байдаг. Тиймээс чанартай боловсрол олгох үндсэн чиг үүрэгтэй сургуулиуд менежментээ байнга сайжруулах учиртай.
Сургуулийн менежмент ердийн үйлдвэр, бизнесийн байгууллагын менежментээс юугаараа онцлог, багш, ажилчид нь хэрхэн хамтарч ажиллаж байж үр өгөөжтэй, чанартай сургалт явуулах боломжтой болдог талаар нарийн тодорхой, сонирхолтой жишээгээр тайлбарлаж бичсэн ном удахгүй хэвлэгдэн уншигчдын гар дээр очих гэж байна.
“Сургуулийн менежмент R- P- D - C- A” хэмээх уг номыг Японы Токүшима аймгийн Нарүто Боловсролын Их сургуулийн захирал, боловсролын менежментээр мэргэшсэн судлаач Сако Хидэказү бичсэн бөгөөд тэрээр байгууллагын хөгжлийг ялангуяа сургууль хэмээх байгууллагын онолыг голлон судалдгаараа Япондоо танигдсан эрдэмтэн юм.
Түүний бичсэн энэхүү номыг монгол хэлнээ орчуулах санаачилгыг гаргасан Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ монгол” төв Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” судалгааны төслийнхөө хүрээнд монголынхоо сургуулиудын менежментийг сайжруулахад анхаарч, ялангуяа сургуулийн захирал, удирдлага, сургалтын менежер, багш нарт сургуулиа хэрхэн амжилттай, үр өгөөжтэй удирдах, хөгжүүлэх талаар онолын болон практик мэдлэг, ойлголтыг системтэй олгох, цаашид бие даан хэрэгжүүлэхэд нь гарын авлага, ширээний ном болох энэхүү номыг эрхлэн гаргаж буй нь тун талархууштай.
Энэхүү номоос уншигч та бүхэн энэ номоос
✔Сургууль хэмээх байгууллагын менежментэд багш нарын дотоод хүсэл эрмэлзэл, байгууллагын нэгдмэл алсын хараа, багш нарын хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоо яагаад чухал болохыг;
✔Алсын хараанд суурилсан өдөр тутмын сургалтын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдлын талаар багш ажилчид нээлттэйгээр харилцан ярилцаж, сурагч хүүхдүүдэд тулгарч буй асуудлыг судалж тодорхойлон, хамтдаа шийдвэрлэхийн тулд дан дангаараа биш багаар ажиллахын давуу тал;
✔Ингэж нэгдмэл алсын хараатай, нээлттэй асуудлаа ярилцаж, хамтарч ажилладаг сургууль дотроосоо өөрчлөгдөж, тасралтгүй хөгждөг, хамгийн чухал нь сурагч хүүхдүүдэд гарах эерэг өөрчлөлт, үр нөлөө нь баталгааждаг гэдгийг уншиж ойлгох болно.
Товчхондоо бол багш бүр сурагчдад тулгамдаж буй асуудлыг судалж ойлгох, сургалтын үйл ажиллагаагаа сурагчдынхаа бодит нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэхийн тулд хоорондоо уялдаа холбоотой ажилласнаар сургуулийн үйл ажиллагаа, менежмент бүхэлдээ сайжирдаг гэдгийг нотолсон сургуулиудын жишээ, сонирхолтой түүхийг энд өгүүлсэн юм.
Бодит туршилт судалгааны үр дүнг тусган бичсэн энэхүү ном монголын сургуулиудын хөгжилд хувь нэмрээ оруулж, сургуулийн удирдах ажилтнуудын ширээний ном болно гэдэгт итгэж байна.
Энэхүү ном нь зөвхөн Япон улсын туршлага онолоор хязгаарлагдалгүй сургуульд өдөр тутам тохиолдож байдаг асуудлуудыг авч хэлэлцэн, тэр дундаа "сурагч" нартаа гол анхаарлаа хандуулах замаар үйл ажиллагаагаа сайжруулан менежмент хийж буй бодит туршлагуудыг агуулж буйгаараа онцлогтой юм.
Тийм ч утгаараа сургууль болгон өөр өөрийн онцлогт тохируулан санаа аван суралцаж, үр дүнтэйгээр ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.223] ・ 2024.02.13 Хариулах
Энэ ном хаанаас авах вэ
Зочин [103.57.93.192] ・ 2023.08.23 Хариулах
Шинэ монгол сургуульд бгаа
Зочин [202.9.40.206] ・ 2024.01.05 Хариулах
Хүргэлтээр явуулж болох уу
Зочин [139.5.216.90] ・ 2023.08.20 Хариулах
ном хаагуум зарагдаж бгаа вэ
Зочин [66.181.161.42] ・ 2023.07.17 Хариулах
Ном хаанаас авах вэ
Зочин [202.126.90.99] ・ 2023.07.04 Хариулах
Ном хаагуур худалдаалагдаж байгаа вэ
Санал болгох
1 У.Гантөмөр: Тусгай хэрэгцээт хүүхэд байсан ч сонирхлыг нээж илрүүлж чадвал ГАРЦААГҮЙ хөгждөг
2 Сөүлийн нэгэн бага сургууль шинэ элсэгчгүйгээр хичээлийн жилээ угтжээ
3 Байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагаа эхэллээ
4 Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал: Гэр бүлийн санхүүгийн хамгаалалт
5 Д.Нацагдорж: Засал номыг хэдийд ч уншуулсан буянтай
Холбоотой мэдээ
Чанартай боловсролыг дэмжих
Ж.Галбадрах гишүүн багш нартай ууланд алхангаа салбарын асуудлаар ярилцана
Хүдэрчулууны Хулан ・ 02 сарын 25, 2026
Уурлах уу, Учирлах уу?
Аварга том ортой үлгэрийн цаг
Peak.mn ・ 08 сарын 08, 2023
Амьдрал
Энэ зүйлийг мэдэж авсан цагт таны уншсан ном өгөөжөө өгнө
Б.Баясгалан ・ 09 сарын 16, 2022
Ном
Хүсэж байгаа зүйлээ хийж анхаарлаа төвлөрүүлэх үед жинхэнэ ид шид бий болдог
Х.Оргил ・ 11 сарын 15, 2022
Амьдрал
Нэпко хэвлэлийн газар өөрийн гурван ТҮГЭЭМЭЛ НОМ-ыг тодорхойлжээ
Peak.mn ・ 11 сарын 16, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.