Б.Баясгалан
07 сарын 03, 2020
Өнгөрсөн сард Улсын их дэлгүүр /УИД/-т гарсан галыг шуурхай арга хэмжээ авч, цаг алдалгүй унтраан, ажилтан, алба хаагч, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс талархал илэрхийллээ.
Энэ үеэр УИД-ийн сэргээн босголтод зориулан гаргасан бэлгийн картын дээжсийг талархлын бичгийн хамт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгөв.

УИД-ийн сэргээн босголтод зориулан гаргаж байгаа бэлгийн карт нь “Номин сүлжээ” дэлгүүрийн бүх салбарт худалдаалагдаж эхэлжээ. Бэлгийн картын худалдан авалтын нийт үнийн дүнгийн тодорхой хувийг ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-т техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх сайн үйлсэд зориулнэ гэдгийг онцолллоо.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.