Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн 38 настай Н Туул голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унаж живжээ.

Дуудлагыг энэ сарын 4-ний өдөр хүлээн авсан бөгөөд Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг хийсэн ч одоог болтол олдоогүй байна. Аврагчид 65 км-т завьтай урсаж, 65 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулаад байгаа юм.

Тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж.

Эх сурвалж: ОБЕГ