Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарт Тост, Тосонбумбын нуруунд ашигт малтмал олборлож буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн.

Тэгвэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу БОАЖЯ-наас гарсан ажлын хэсгийн дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид үндэслэн Тост, Тосонбумбын орчимд үйл ажиллагаа явуулж байсан лицензийг цуцлах саналаа өнөөдөр УУХҮ-ийн яаманд хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан АМГТГ-ын Кадастрын даргын шийдвэрээр “Сауд гоби коэл транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлалаа" хэмээн мэдэгдлээ.

Мөн "АМГТГ-ын Кадастрын даргын шийдвэр гарсантай холбоотойгоор БОАЖЯ-наас ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосонбумын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт нэмэлт өөрчлөлт оруулан, 183.469,47 га газрыг өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад холбогдох сайд нарт өнөөдөр хүргүүлсэн. Улмаар ирэх лхагва гарагт Тост, Тосонбумын нурууны хилийн заагт нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоол батлагдах болно. Энэхүү шийдвэр нь цаашид хуулиа мөрдөж ажилладаггүй уул уурхайн компаниудад хамааралтай болохыг хэлье" хэмээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээллээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнөөдөр өгсөн үүрэг чиглэлийг ЭНД дарж дэлгэрэнгүй үзнэ үү.

Тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай тушаалыг хүргэж байна.