Өчигдөр буюу 2019 оны  07 дугаар сарын 21-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. 

Энэ удаагийн тохиролд 2019 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 07 дугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 26,207,697 баримт хамрагдсанаас: 

  • 10 сая төгрөгийн 6
  • 5 сая төгрөгийн 23
  • 1 сая  төгрөгийн 231
  • 100 мянган төгрөгийн 2330
  • 30 мянган төгрөгийн  23528 баримт тохиролд таарч, нийт 26,118 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 27818931.

Супер азтан азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 25410684.


Эх сурвалж: Татварын ерөнхий газар