НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд явагдлаа.

Тус тохиролд 2021 оны 03 дүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, Ибаримт системд бүртгүүлсэн нийт 46.513.589 баримт хамрагджээ.

Тохирлоор:

  • 30.000 төгрөгийн азтан - 27.421
  • 100.000 төгрөгийн азтан - 3.143
  • 500.000 төгрөгийн - 287
  • 1.500.000 төгрөгийн азтан - 34
  • 3.000.000 төгрөгийн азтан - 1 тодорлоо.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байсан бөгөөд супер азтан тодорсонгүй.