НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өчигдөр явагдлаа.
Тус тохиролд 2020 оны 11 дүгээр сарын 01-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, ибаримт системд бүртгүүлсэн нийт 25.132.077 баримт хамрагджээ.
Тохирлоор:
- 30.000 төгрөгийн азтан - 22.642
- 100.000 төгрөгийн азтан - 2.262
- 1.000.000 төгрөгийн азтан - 237
- 3.000.000 төгрөгийн азтан - 25
- 5.000.000 төгрөгийн азтан - 1 тодорлоо.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байсан бөгөөд супер азтан тодорсонгүй.