Мьянма улсын Ракхайн мужид амьдардаг Рохинья исламчууд дүрвэж хамаг хэцүү бэрхийг туулж байгааг НҮБ дамжуулав. Цухас дуулгахад, охид, эмэгтэйчүүдийнх нь тал нь бэлгийн дарамтын золиос болсон ажээ. НҮБ-ын Мөргөлдөөн дундах бэлгийн хүчирхийлэл төлөөлөгчийн газрын элч Прамила Паттен энэ талаар NHK телевизэд ярьсан байна. 

Рохиньячууд бүс нутаг дахь мөргөлдөөнөөс зугтан зэргэлдээх Бангладеш руу олноороо дүрвэж байгаа. Тэндхийн хамгийн том хуаранд буй охид бүсгүйчүүдээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь маш олон байгаа билээ. Хүчирхийлэгчдийн дунд Мьямагийн цэргүүд ч байна.

Хатагтай Прамила “Дүрвэгсэд бүгдээрээ нэг бол бэлгийн хүчирхийллийг даван туулсан, эс бол ийм явдлын гэрч болсон байна. Анхаарал татаж байгаа асуудал бол цэргийн хүмүүс бүлэглэн хүчирхийлэл үйлдэж байгаа нь юм” хэмээв. Тэрбээр удахгүй дүрвэгч охид, бүсгүйчүүдтэй уулзаж хэрэгтэй тусламжийг нь үзүүлэх аж.