БНХАУ-ын зүүн өмнөд мужуудад дөнгөж нярайлсан, нялх биетэй эхчүүдийг асран тойлох үйлчилгээ үзүүлдэг төвүүд олноор нээгдэж байна.

Хүүхдээ төрүүлснийхээ дараах эхний сарыг эхчүүд ийм төвд өнгөрүүлж, тэнхэрдэг ажээ. Фүжиан мужийн Шиши хотод л гэхэд хоёр асрах төв үүд хаалгаа нээснийг “Синьхуа” уламжилж байна. 600 мянган хүн амтай энэхүү хотод цаашид ийм төв нээгдэх бололтой. Энэхүү үйлчилгээний хөлс хямд биш, тухайлбал нэг сарын хугацаанд 29 мянга орчим юанийн ханштай байна.
Нялх биетэй эхчүүд ийм төвд амарч, биедээ тустай шимт хоол идэж, биеийн тамир, йогоор хичээллэн, сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ авч болох бөгөөд нярай биетэй хүмүүст тэнхрэх, хүүхэдтэйгээ зөв харьцах, арчлахыг сургахад чиглэсэн мэргэжилтнүүд ажилладаг аж.


Эх сурвалж:https://mn.cctv.com