Тогтохбаярын Ариунзаяа
01 сарын 07, 2025
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Олон улсад төрөх эмнэлэгт амаржихаар ирсэн эхчүүдэд нэн шаардлагатай ариун цэврийн багцыг төлбөргүй өгдөг нийтлэг жишиг бий. Бид жирэмсэн эхчүүдэд шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнэлгээ хэдэн төгрөг болохыг тооцоолж байна.
Төрөх үеийн ариун цэврийн дэглэмийг сайн сахиснаар төрөхийн хүндрэл гарах эрсдэлийг бууруулах сайн талтай. Төрөх эмнэлэг шаардлагатай эмчилгээ үйлчилгээ үзүүлэхтэй нэгэн адил энэ багц нь улс өөрөө хариуцдаг зардлуудын нэг" гэж танилцуулжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.