УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд хамтран ажиллах хүсэлтээ өнөөдөр хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр уг шийдвэрээ АН-тай хамтарч, хүчтэй сөрөг хүчин болж ажиллахын тулд гаргасан хэмээн тайлбарласан юм. Гэхдээ энэ нь намаасаа гарсан үг биш гэдгийг тодотгон хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

УИХ-ын тухай хуульд гишүүн ямар ч нам эвсэлд нэгдэж болно гээд заачихсан байдаг. Сөрөг хүчин өнөөдөр маш сул байна. Гэтэл хэсэг бүлэг нөхөд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. МАН хүсвэл сонгууль явуулахгүй байж чадаж байна. Эсвэл хэнийг ч яаж ч харлуулж чаддаг гэдгийг ч харууллаа. Тэд Монголоороо тоглож байна. Үүний зогсоохын тулд сөрөг хүчин хэрэгтэй. Иймээс би ийм шийдвэр гаргасан. 

АН-ын зөвлөл одоогоор хариугаа өгөөгүй байна. Нэгдсэн шийдвэрт хүрвэл ирэх долоо хоногоос АН-ын бүлгийн хуралд оролцоод явна. 2020 он гарахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Тодорхой бодлого дээр нэгдсэн байр сууриа гаргаад явахгүй бол Монгол Улс маш хүнд байдал орчихсон. 29 тэрбум долларын өрөнд орчихсон. 

Бичлэг үзэх: