Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.

Энэ жил Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12,559 ээжийг шагнасан аж. 

Эдгээр ээжүүдийн баяр хөөртэй, инээмсэглэл цацруулсан, сэтгэл хөдөлгөм нандин агшинг буулгаж олны талархал хүлээсэн гэрэл зурагчин бол Г.Ган-Өлзий юм. 

Эх орноороо аялж, байгалийн өвөрмөц тогтоцтой, түүхэн дурсгалт газрын зургийг монголчуудад цувралаар танилцуулж ирсэн тэрбээр ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг 12 жил дарж байгаа нэгэн бөгөөд ерөнхийлөгчийн албан ёсны зурагчин юм. 

Г.Ган-Өлзий зурагчин энэ удаа ийнхүү багийнхаа уран бүтээлчдийн хамт энгэртээ одон гялалзуулсан ээжүүдийн гэрэл зургийг мэдрэмжтэй дарсан нь ийнхүү сошиал орчинд хамгийн их түгээгдсэн гэрэл зургаар онцлогдоод байна.

Зөвхөн зургийг нь дараад зогсохгүй ЕТГ-ын газрын зурагчид фэйсбүүк групп нээж, бүх ээжүүдийн гэрэл зургийг нэг бүрчлэн оруулж, зургаа олохгүй байгаа нэгнийх нь зургийг хүртэл хайж олж өгсөн ажээ.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий