"Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр одонтой ээжүүдийн мөнгөн тэтгэмжийг насан туршид нь олгодог асуудлыг эргэж харна гэж ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд мэдээлэл хийснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

"Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа:

Олон хүүхэд гаргасан ээж нарт одонтой ээжүүдийн мөнгөн тэтгэмж тэдний амьдралд нэмэр болдог.  Жил бүрийн хүн амын өсөлт нэмэгдээд явж байгаа нь ээжүүдийн ач.  Өргөдлийн байнгын хорооноос гаргасан одонгийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийг 16 нас хүрэхэд  хасна гэдэг зөвлөмжтэй санал нэгдэхгүй байна. Харин ч улс нэгэнт хүн амаа өсгөе гэж байгаа бол үнэгүй цалингүй ажиллаж байгаа ээжүүдийг дэмжих ёстой. Монгол улсын иргэнийг бэлдэхийн тулд эдгээр ээжүүд жилд 100-200-хан мянган төгрөг авч байгаа. Энэ бол төрийн харалган бодлого" гэдгээ илэрхийллээ.

Одонтой ээжүүд 4 хүүхэд төрүүлсэн бол 100 мянган төгрөг, 6 хүүхэд төрүүлсэн бол 200 мянган төгрөгийн тэтгэмж авдаг аж.