ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг Япончууд эсэргүүцэж байна

peak.mn
09 сарын 24, 2018

Япончуудын 75 орчим хувь нь урьдчилсан болзолгүйгээр ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг эсэргүүцэж байгаа нь"Иомиури"сониноос явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Япончуудын дийлэнх нь найрамдлын гэрээ байгуулахын өмнө эхлээд газрын нутгийн маргаантай асуудлыг шийдэх ёстой гэсэн Засгийн газрынхаа байр суурийг дэмжиж байна. Урьдчилсан болзолгүйгээр найрамдлын гэрээг энэ онд багтаан байгуулах Владимир Путины саналыг санал асуулгад оролцсон хүмүүсийн ердөө 14 хувь нь дэмжжээ.

Түүнчлэн “Никкей” сониноос явуулсан судалгаанаас үзвэл, Японы иргэдийн гуравны хоёр нь газар нутгийн асуудлаа урьдчилан шийдэхийг дэмжиж байгаа бол ердөө 19 хувь нь эхлээд найрамдлын гэрээ байгуулж болно гэж үзэж байгаа аж. Харин санал асуулгад оролцогчдын зургаан хувь нь ийм гэрээ байгуулах огт хэрэггүй гэж үзэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

оху япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.