Дэлхийд өдөр бүр ямар нэг зүйл трэнд болж буй. Тэгвэл алдартнуудын энэ жил гаргасан трэнд бол махан хэрэглээнээс татгалзах аж. Тэднийг дууриаж цагаан, ногоон хоолтон бол буй хүмүүс цөөнгүй аж. Магадгүй та цагаан хоолтон болох талаар эргэцүүлж байгаа бол эдгээр эрхмүүдийн зөвлөгөө, туршлага, түүхээс урам зориг аваарай. Эдгээр алдартнууд яагаад цагаан хоолтон болохоор шийдсэн, үүнд нь юу нөлөөлсөн талаараа хуваалцжээ.

  

Цагаан хоолтон ба ногоон хоолтон хоёрын ялгаа 

Эртний хүмүүс ногоо, жимс, самраар хооллодог байжээ. Чухамдаа амьтнаас гарган авсан хоол, хүнс болон бараа таваарыг хэрэглэхгүйгээр амьдрах хэлбэр юм. Ийм ургамлын гаралтай хүнс хэрэглэгчдийг “ногоон хоолтон” буюу веган гэж нэрлэдэг. Харин хүнсний ургамал, сүү цагаан идээгээр хооллогсдыг “цагаан хоолтон” гэдэг байна.


1. Joaquin Pheonix


Оскарын шагналт жүжигчин Хоакин Феникс цагаан хоолтон гэнэ. Тэрээр өнгөрсөн оны Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр хүндэтгэлийн үг хэлэхдээ ч энэ талаараа дурдсан байна. Тухайлбал, “Бид байгаль дэлхийгээсээ дэндүү хөндийрлөө” гэжээ. Мөн фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүст хандаж хатуухан үг хэлжээ. “Яагаад бид амьтдад зохиомол хээлтүүлэг хийж, нялх төлийг нь эхээс нь салгах ёстой гэж” хэмээн онцолсон байна. Жүжигчин гурван настайдаа цагаан хоолтон болсон бөгөөд гол шалтгаан нь загас барих түүнд аймшигтай хэрцгий үйлдэл шиг санагдсан тул ийм шийдвэр гаргажээ. 


2. Billie Eilish


Билли Эйлиш цагаан хоолтон гэр бүлд төрсөн ба өөрөө ногоон хоолтон юм. Тэрээр олон нийтийн сүлжээндээ веганизмыг сурталчлах цөөнгүй ажлыг хийдэг байна. 2018 онд 26 сая дагагчтай Tumblr хуудсандаа “Хараал ид, амьтдыг зүгээр л тайван орхиоч” гэсэн пост оруулж байжээ.


3. Evanna Lynch 


Харри Поттер киногоороо олонд танигдсан, The Chickpeeps подкастын хөтлөгч Эванна Линч ногоон хоолтон гэнэ. Тэрээр подкастдаа хэрхэн цагаан хоолтон болох талаар ярьдаг. Мөн цагаан болон ногоон хоолтон зочдыг урьж, тэдний туршлагыг сонсогчдод хуваалцдаг байна. Подкастынхаа нэг дугаарт “Магадгүй ногоон хоолтон болох хүсэл бүр багаас минь л миний дотоод мөн чанарт суусан байх” гэж ярьжээ.  Жүжигчин бүсгүй 11 настайдаа анх амьтны мах идэхээс татгалзаж байжээ.


4. Sia Furler


Австралийн алдарт дуучин Сиа 2014 онд цагаан хоолтон болж байгаа тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдэж байжээ. Олон жилийн турш цагаан хоолтны амьдралаар амьдарч буй дуучин бүсгүй өмнө нь амьтдын эрхийг хамгаалах байгууллагатай хамтран орон гэргүй амьтдыг асрах кампанит ажилд хүртэл оролцдог байжээ. 


5. Peter Dinklage


"Game of Thrones" цувралын Тирион Ланнистерийн дүрээр олонд танигдсан Питер Динклэйк нь 2014 онд ногоон хоолтон болохоор шийджээ. Үүнээс өмнө тэрээр цагаан хоолтон байсан юм.


6. Tobey Maguire


"Хүн аалз" киноны од Тоби Магуайр 1992 оноос хойш цагаан хоолтон болж, 2009 оноос хойш ногоон хоол хэрэглэж байна. Тэрээр “Надад мах идэх хүсэл хэзээ ч байгаагүй. Үнэндээ бага байхад мах идэх үнэхээр хэцүү байдаг байсан” гэжээ. 


7. Madelaine Petsch

Маделейний хувьд бараг төрсөн цагаасаа л цагаан хоолтон байсан гэхэд болно. Маделейн Петч ногоон хоолтон гэр бүлд төрсөн ба гэрийнхээ урд талбайд ургуулсан шинэхэн ногоогоор хооллож өсчээ. 

Тэрээр “Миний амьдралыг анхнаас нь ийм гайхалтай болгож өгсөн аав, ээждээ үргэлж талархдаг” гэжээ. Мөн Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хүмүүст веган байх нь хичнээн гайхалтай бөгөөд амархан болохыг заахыг хүсдэг” хэмээн ярьсан байна. Түүний Youtube хуудаснаас амттай веган хоол хийх жоруудаас суралцаарай. 


8. Natalie Portman


Натали Портман 2008 оноос хойш веган хоолтон болжээ. Тэрээр “Jimmy Fallon”-ний шоунд оролцох үеэрээ веган хоол хийх төрөл бүрийн нууц аргууд байдаг тухай хуваалцжээ. Мөн үүнийгээ өөрийн Youtube хуудсанд байршуулах болсон байна. Жүжигчин бүсгүй саяхан мөөгөнцөрөөр арьс шир үйлдвэрлэдэг "MycoWorks" компанид хөрөнгө оруулжээ.


9. Ruby Rose

"Жон Вик" киногоороо олонд танигдсан Руби Рөүз нь ногоон хоолтон юм. Тэрээр 2017 онд PETA  (Амьтны эрхийг хамгаалах байгууллага)-аас гаргасан хамгийн тачаангуй цагаан хоолтон шагналыг хүртжээ. 


10. Benedict Cumberbatch


"Шерлок" болон "Доктор страйнж" киноны од Бенедикт Камбербэтч нь чимээгүй ногоон хоолтон юм. Тэрээр үүнийгээ олон нийтийн сүлжээ, ярилцлагын үеэр тийм ч их хэлээд байдаггүй. Нэг удаа сэтгүүлч түүнээс гадаадад зураг авалттай үеэрээ тухайн улсын хоолноос иддэг үү гэж асуухад “Ногоон хоолтон хүний хувьд хамгийн зөв гэж бодсон аргаараа энэ асуудлыг шийдвэрлэдэг” гэжээ.