Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай "ГХЯ, Эрүүл мэндийн яам, ХЗДХ-ын яамны гадаа өнгөрсөн өдрүүдэд иргэдийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан болсон. Эдгээр жагсаалыг АН дэмжсэн. Гэхдээ цэвэр иргэдийн санаачилгаар хийсэн. 

АН нэгдүгээрт, сөрөг хүчний хувьд, хоёрдугаарт, шударга ёс тогтоохын төлөө өнгөрсөн 30 жилийн хугацаанд иргэдийн жагсаалыг дэмжиж ирсэн. 

Хамгийн харамсалтай нь энэ бүх тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Нийгэмд үүсээд буй нөхцөлд хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээхгүй байдал бий болж байна" хэмээлээ.