Эм зүйн үндэстэн дамнасан "AstraZeneca" компани Оксфордын их сургуультай хамтарч коронавирусийн шинэ хувилбар болох омикроны эсрэг вакцин үйлдвэрлэж эхэлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, AstraZeneca компанийн зүгээс "Оксфордын их сургуультай хамтран омикрон хувилбарын эсрэг вакцин үйлдвэрлэх ажил урьдчилсан шатанд орлоо" гэж мэдэгдснийг онцолжээ. 

Мөн Оксфордын их сургуулийн судлаач, доктор Сэнди Дуглас "Financial Times" сонинд өгсөн ярилцлагадаа "”тээвэрлэгч” вирус буюу аденовируст суурилсан вакцинууд онолын хувьд аливаа мутацит орсон хувилбаруудын эсрэг хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой" гэж хэлжээ.

Pfizer, Moderna зэрэг компаниудын бүтээж буй рибонуклеины хүчлийн (мРНХ) вакцинаас ялгаатай нь AstraZeneca болон Оксфордын их сургуулийн боловсруулж буй вакцин нь аденовирус дээр суурилсан бөгөөд шимпанзен аденовирусийг дезоксирибонуклеины хүчил (ДНХ) тээвэрлэгч болгон ашигладаг байна.

Саяхан АНУ-ын Pfizer, Moderna, Novavax зэрэг эмийн үйлдвэрүүд омикрон хувилбарын эсрэг вакциныг ирэх оны эхээр үйлдвэрлэх зорилготойгоор боловсруулж эхлээд буйгаа зарласан юм.

Эх сурвалж: JoongAng