Л.Дэлгэрмаа
01 сарын 27, 2022
Pfizer, BionTech компаниуд "Коронавирусын омикрон хувилбарын эсрэг бүтээсэн вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.
Эмнэлзүйн туршилтад хамрагдах 1,420 иргэн нь одоо хэрэглэж буй цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан, мөн нэмэлт тун хийлгэсэн, вакцин хийлгээгүй гэсэн гурван бүлэгт хуваагдах аж.
BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин:
-Омикроноос урьдчилан сэргийлж, урт хугацааны үйлчилгээтэй вакцин боловсруулах зорилгоор энэхүү судалгааг хийж байна” гэжээ.
Европын эмийн агентлагаас (EMA) одоо ашиглаж буй цар тахлын эсрэг вакцинаас гадна зөвхөн омикрон хувилбарт тусгайлан зориулсан вакцин үйлдвэрлэх шаардлагатай эсэх тал дээр мэдэгдэл хийгээгүй байна.
вакцин коронавирусийн эсрэг вакцин омикрон файзер вакцин цар тахал
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.