Х.Оргил
06 сарын 07, 2019
Агаарын хөлгийн бүхээгт бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, камер, авч орохыг зөвшөөрдөг. Мөн урсдаггүй баттерей бүхий зөөврийн компьютер зэрэг үнэт эдлэлээ гар тээшинд авч орж болно.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай:
Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ
Шингэн зүйл гэдэгт :
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглоно.
✖Тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм)
✖Шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асагуур)
✖Спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд).
✖Шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч),
✖Хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
✖Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.
*✖ 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчипгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.