Ордуудын энэ долоо хоногийн буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 06-ныг хүртэлх өдрийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Даруухан байх нь хүмүүстэй харьцаагаа сайжруулах боломж олгох бололтой. Элэгсэг дотно, ажил хэргийн талаар чин сэтгэлээсээ сонирхох юм бол ядах юмгүй хамт ажиллагсад, дарга нарынхаа талархлыг хүлээнэ. Ажилд орох, эсвэл аяллаар явах гэж байгаа бол бүтээж чадна. 

Ажилдаа шаргуу хүмүүст их хэмжээний цалин хөлс, ажилд дэвших санал ирнэ. Өндөр албан тушаалд дэвших, санхүүгийн ажил төрөлдөө амжилт олох зэрэг нь мөнгө өөрөө урсан ирэх боломж олгоно. Гэвч гэнэтийн их зардал гарах нь. Байнга орлого сайтай байх нь эргэлзээтэй болохоор та мөнгөө хадгалах хэрэгтэй. Оюутан сурагч хониныхон хэтэрхий их дарамт стресст орсны хэрэггүй. Сурах арга дүрмээ сайн ойлговол шалгалтаа сайн өгөх болно.


Үхэр

Энэ долоо хоногт хүлээцтэй байснаар таны нэр хүнд өсөж, хүрээлэл тань өргөжин бэхжих болно. Од эрхэс таны хайр сэтгэлийг ивээж байна. Хосууд бие биедээ туних ч удахгүй эвлэрнэ. Аав ээж ах дүүгээ өөрийн хувийн амьдралаас хол байлгах нь хаа хаанаа хэрэгтэй байх болно. Хэн нэгэн таныг мэхэлж магадгүй тул болгоомжтой бай. Гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр хийх зэргээ мэргэжлийн хүнээр хянуул. 

Асуудалд бодитоор хандах байдал зонхилох боловч та амжилтад хүрэхэд саад болох гутрангуй үзэл рүүгээ хэлтийх шинжтэй. Хязгаарлагдмал байдал эрх мэдлийн төлөө тэмцэл бий болгоно. Уян хатан байх хэрэгтэй. Мөн уучлалд бэлэн бай.


Хамтатгах

Олон нийтийн арга хэмжээний урилга шинэ ажил эсвэл шинэ боломж авчрах болно. Эрх чөлөөтэй байх эрмэлзэл буцлах авч нөхцөл байдалд түргэн зангаар хандахаас зайлсхий. Эрүүл мэнд болон биеийн жиндээ анхаарч алхах, дугуй унах гэх зэргээр дасгал хөдөлгөөн хийж эхэл. 

Том зүйлд санаа зовохоосоо илүү жижиг зүйлсийг сайн анхаар. Ингэснээр та бүх зүйлийг амархан хийж чадна. Хуучны анд нөхөд, танилуудтайгаа уулзах, тасарсан харьцаагаа сэргээх хүсэл төрөх магадлалтай. Та харилцаа холбоогоо бэхжүүлэхээр зочломтгой занг гаргах болно. Хувийн зорилгоо биелүүлэхэд ахуйн зарлага өндөр болно. Ажлаа солих хүсэлтэй хүмүүсийн хувьд тохирох газар олоход хэцүү байна.


Мэлхий

Энэ долоо хоногт ажлын нөхцөл байдал болон оногдсон үүрэг даалгаварт сэтгэл дундуур байгаа хүмүүст ажлаасаа гарч өөр ажил хайх хүсэл хүчтэй төрж магад. Өөрчлөлт хийх нь боломжтой боловч хашир байж, эхлээд ажил ол. Бардам зангаа хэтрүүлэх, бусдыг хэт шүүмжлэх хэрэггүй. Аливаа нөхцөлд хянуур бай. Таны бүтээлч эрч хүч өөрийн авьяас билгээ харуулах боломж өгнө. 

Эрүүл мэндээ урьдчилан сэргийл. Нянгийн эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Онцгой зорилго, хүсэл эрмэлзлээр дэвшилт авчрах бизнес ба мэргэжлийн боломжуудыг барьж ав. Гэхдээ санамсаргүй алдаа гарах тулд сэрэмжтэй бай. Дурлалын гурвалжин эсвэл нуугдмал янаг амрагийн холбоо асуудал үүсэх магадлалтай. Ганц бие хүмүүс хол газар зорчиж сонин учралтай тохионо.


Арслан

Энэ долоо хоногт хайртай хүнтэйгээ таагүй харилцахаас сэргийлэх хэрэгтэй. Хамтрагчтайгаа мөнгө санхүүгийн талаар ярилцахаас зайлсхий. Эрүүл мэнд, сайн сайхан байдлаа дээшлүүлэхийн төлөө, ялангуяа муу зуршил таны одоогийн амьдралын хэв маягийн нэг хэсэг бол түүнийгээ хаяхын төлөө ажилла. Гэр орондоо томоохон өөрчлөлт хийх магадлалтай. 

Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй. Адал явдал, зугаа цэнгэлд дуртай бол хувийн эрх чөлөө нь хязгаарлагдахад сэтгэл нь хямрах болно. Эрх мэдлийн төлөө тэмцэл зөрчилдөөн аюултай хэмжээнд хүрч болох юм. Хамтран ажиллах ба зөвшилцөх нь танд өөрийгөө ялагчаар мэдрүүлэх илүү сайн арга зам байх болно.


Охин

Эртний дурсамжууд санагдан танд нууцлаг сэтгэгдлийг төрүүлнэ. Гэр бүлийн хүнтэйгээ таагүй уур амьсгалыг үүсгэх нь таны сэтгэлийг хямраана. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учирна. Романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно. Болзоонд явахдаа өөрийнхөөрөө бай. Уран бүтээлч хүмүүс өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлэх оргилд хүрнэ. 

Гайхамшигтай зохиол бичих, хөгжим нотлох онгод өндөр байх ба шилдэг бүтээл туурвих боломжууд ирнэ. Нийгмийн үйл ажиллагаа таны ертөнцийг жаргалтай болгоно. Ахмад настай, бие султай хүмүүс эрүүл мэнд сайнгүй байх тул эмчийн хяналт болон эмээ таслахгүй байхад анхаар.


Жинлүүр

Энэ долоо хоногт удирдлага болон дээд тушаалтнуудтай ярилцах ба амжилтад хүрэхэд тань ямар нэгэн саад байхгүй санагдана. Хүмүүс танд урьдынхаасаа илүү татагдах дур булаам чанар илэрнэ. Таны бүхий л зүйл сайн байх тул сэтгэл гонсойх зүйл гарахгүй. Танд үл ойлгогдом ажил хэргээ дуусгах боломж ирнэ. 

Гэрээ хэлэлцээртэй холбоотой бичиг хэрэг эсвэл өмч хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгаа зэргийг илгээхээсээ өмнө сайтар шалга. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцан яриа үүсгэх нь дотно харилцааг нэмэгдүүлнэ. Амьдралын чухал мөрөөдлөө биелүүлнэ.


Хилэнц

Энэ долоо хоногт худалдаа арилжааны ажил гайхалтай үр дүнд хүрч чадна. Хөрөнгө оруулалт ашигтай. Таны зугаатай байдал эргэн тойрон дахь хүмүүсийг баясгана. Өөрийн өдөр тутмын ажил хэрэгтээ бага зэрэг өөрчлөлт оруулж өгөхийг хичээх хэрэгтэй. 

Хамт олны дунд төөрөгдөл үүсэж буруутан болж магад. Бусдыг загнах хэрэггүй. Буруутан болохоос зайлсхий. Хайр дурлал танд хамгийн шаардлагатай зүйл санагдана. Хайр дурлалгүй бол та далавчгүй мэт зүйлийг мэдэрнэ.


Нум

Найз нөхөд болон холбоо сүлбээтэй хүмүүсээс төөрөгдүүлсэн мэдээлэл өгөх тул анхаар. Од эрхсийн таатай нөлөөгөөр танаас гайхалтай шинэ санаа, төлөвлөгөөнүүд урган гарах болно. Таны эрч хүч урам зориг өсөх тул мөрөөдлөө биелүүлэх ямар нэг алхам хийхэд маш таатай байх болно. Таарамжгүй, үзэл санаа нийлдэггүй хүнээс хол байхыг хүсэх байх. 

Зарим ажлын хүлээгдэл саатал арилах бөгөөд урд нь саад болж байсан сэтгэл зовоосон асуудлуудын шалтгаан ил болно. Хэрүүл маргаан үүсэхээс нь өмнө хамтран ажилладаг хүмүүстэйгээ таарамжгүй харилцаатай байдгаа эртхэн засаарай. Гэр бүл ойр дотнынхныгоо хайрлах эрч хүч ундарна.


Матар

Энэ долоо хоногт танд маш том зорилго байдаг бол энэ нь таныг зөв шийдвэр гаргаж, зөв алхам хийхэд туслах болно. Бизнес болон аятай таатай байдал хоёрын хооронд зааг байдаг гэдгийг сана. Шинийг эрэлхийл. Гэртээ ганцаараа урвайж суух хэрэггүй. 

Та гадагш гарч олны үймээнд хутгалдан бужигна. Та сорилт шалгалтаа амжилттай өгч чадна. Ямар нэг ажил хийхэд хэрэгтэй материалаа олж авч чадна. Бүтээлч санаачилга таны оюуны идэвхийг хурцалж өгнө. Амбиц ихтэй хүмүүс шинэ сэргэг сургалтад хамрагдсанаар карьерт тань тустай байх болно.


Хумх

Энэ долоо хоногт харилцаанд таагүй хандлага ажиглагдаж байна. Бага зэргийн сөрөг нөлөөлөлд өртөж магадгүй. Ганцаараа байхыг хичээ. Таны эрч хүч нэлээд буурна. Тиймээс алдагдсан эрч хүчээ нөхөж авахын тулд сайн амрахыг хичээ. Хэрэв та уур бухимдалтай байгаа бол бясалгал хийж бэрхшээлийг ханыг яаж нэвтлэх ухаанд суралцаарай. 

Таны бодол санаа найзуудтай тань зөрөлдөж эхэлнэ. Яагаад ингэх болсон шалтгааныг нь өөрөөсөө хайгаарай. Та туршлага хуримтлуулж, их зүйлийг ойлгож ухаарах болно. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Ганц бие хүмүүс ганц шөнийн жаргалаас болгоомжил.


Загас

Энэ долоо хоногт эрүүл мэнд таагүй бол хүний амаар эмчилгээ хийлгүй эмчид үзүүлээрэй. Од эрхэс холимог хандлагаар таны бодол санааны тэнцвэрийг сорино. Зээл болон бусад санхүүгийн дэмжлэг авахад тохиромжтой. Өөрийн амьдрал, гэр бүл, үнэт зүйлдээ өөрчлөлт хийж болно. 

Шинэ дэвшилт авчрах бизнесийн ба мэргэжлийн боломж завшаануудыг барьж авахын тулд соргог бай. Таны нэр хүнд, ажлын ололт амжилт дарамт болно. Хайр дурлалдаа сэтгэл дундуур байгаа бол өөрөөсөө алдааг хай.